|

А.Санжмятав / Магистр /
-Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та найм дахь удаагаа манай улсад айлчилж байна. Монгол Улсын хөгжлийг гэгээн оюундаа хэрхэн төсөөлж байна вэ?
-Монгол Улс сайхан хөгжжээ. Дэлхийн бусад орны адил дэд бүтцийн асуудлаа шийдэж байна. Гэхдээ дотоод сэтгэлийн хөгжлөе чухалчлах хэрэгтэй. Энэхүү сэтгэлээ хөгжүүлж байж дотоод сэтгэлийн амар амгаланг мэдрэх болно. Мөн эрдэм мэдлэг, боловсрол чухал юм. Дээрээс нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Залуус өөрийн гэсэн зорилготой байх нь чухал. Хийж, бүтээж чадна гэсэн сэтгэлтэй байвал амжилтад хүрнэ шүү дээ.
-Таны хойд дүр манай улсаас тодорсон тухай сайхан мэдээ сонстох боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний хойд дүрийг Монгол Улсаас тодорсон гэж ярьсан. Саяхан хамба Дамбадоржийн хойд дүр тодорсон. Үүнтэй андуурсан бололтой. Хятадууд үүнийг сонсоод багагүй сандарсан гэсэн шүү. Энэ бол хэн нэгний хий дэмий хэлсэн үг юм. Монголчууд өөрсдөө том толгойтой болохоор том цуурхал гарсан байна.
-Сүүлийн айлчлалаараа архиа бага ууж айргаа тааваараа уугаарай гэсэн сайхан сургаал айлдсан. Одоо сайхан сургаалаа хайрлаач.
-Ганцхан монголчууд архи уудаггүй. Энэ дэлхийн нийтийн сэдэв. Мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай хүн
Мөн архины хорыг сонин телевизээр сурталчлан таниулах нь ач холбогдолтой. Архи бол жигшмээр зүйл шүү. Архи эвтэй найрамдалтай байдлыг эвддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.Бурхан багшийн сургаалд “Намайг бодсон хүн архийг шүүдрийн усны төдий ч амсах хэрэггүй” хэмээн сургасан байдаг. Гол нь хүн өөрөө хичээж энэ муу үйлээс татгалзаж чадна. Өмнө нь хэлсэнчлэн Та бүхэн минь архи битгий уу. Үүний оронд цагаан идээгээ хэрэглээрэй гэж захья.
Бурхны шашныг мухар сүсгээр биш эрдэм мэдлэгийнх ,нь талаас нь сурах хэрэгтэй. Би үүнийг зөвхөн танай оронд биш бурхны сургаалтай олон оронд захиж байгаа.
Таныг бага байхад гарын багшаар Дилав хутагт Жамсранжав ажиллаж байсан гэж ярьдаг энэ үйл явдал үнэний хувьтай юу.
Дилав хутагт Жамсранжавыг алдартай хүн байсныг би мэднэ. Харин миний багш байгаагүй гэдгийг хэлмээр байна. Одоогийн Дилав хутагтыг бол сайн мэднэ шүү.
|