Улс төр менежментийн академийн хөдөлмөрийн дотоод журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Улс төр менежментийн академийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, зааварт үндэслэсэн хөдөлмөр зохион байгуулах, ажил олгогоч болон ажилтны эрх үүрэг, хариуцлагыг тусгасан эрх зүйн баримт бичиг мөн

1.2 Дотоод журмын зорилго нь:
- Хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах

- Ажлын цагийн хуваариалалтыг зөв тогтоож үр бүтээлтэй ашиглах

- Академийн сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх

- Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх

- Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэхэд оршино.

1.3 Дотоод журмаар дараах харилцааг зохицуулна. Үүнд:

- Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

- Байгууллагын дотоод үйл ажиллагаа

- Хөдөлмөр зохион байгуулалт

- Хүний нөөцийн менежмент

1.4 Энэ журмаар зохицуулагдаагүй аливаа асуудлыг Академийн захиралын тушаалаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

Энэ журмыг Академийн бүтцийн алба, нэгжүүд, ажилтанууд мөрдөх ба хэрэгжилтэнд Академийн захирал хяналт тавина.

 

Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

2.1 Эрхэм зорилго

Даяаршиж буй хөгжлийн эрин үед Монгол хүний үндэсний үнэт удирдахуйн ухааны өв уламжлалыг дэлхий нийтийн хөгжлийн түгээмэл хандлагтай уялдуулах замаар тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх чиглэлийн сургалт хөгжлийн Академи болоход оршино

2.1.1 Зорилт

- Нийгэм, улс төр, бизнесийн салбарын удирдахуйн ухааны хамгийн дэвшилтэд сургалтын агуулга хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх,

- Удирдахуйн ухааны хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн сүлжээг өөрийн оронд бий болгох,

- Өөрийн орон болон дэлхий дахины удирдахуйн ухааны мэдээллийг сүлжээг бий болгох,

- Монгол орны нийгэм, улс төр, здийн засгийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах

- Үндэсний хэмжээний удирдахуйн ухааны тэргүүлэх байгууллага болох

2.1.2 Эрхэм зорилгыг хүндэтгэлийн самбар буюу түүнтэй адилтгах газар ил тодоор бичиж байрлуулах

2.1.3 Академийн стартегийн болон жил тутмын ажлын төлөвлөгөө нь эрхэм зорилго, зорилтыг хангахад чиглэгдсэн байна.

2.1.4 Академийн эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ажилтан бүр өөрийн хувь нэмрийг оруулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

 

2.2 Эрхэмлэх үнэт зүйл

2.2.1 Академи түүний алба, нэгжүүдийн эрхэмлэх үнэт зүйл бол:

- монголчуудын удирдахуйн ухааны түүхэн өв уламжлал

- академийн хамт олны сэтгэлд хүрсэн эвсэг найрсаг харилцаа

- ажилтан бүрийн идэвх чармайлт, итгэл, нэр хүнд, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хүндэтгэл

- өөрийгөө хөгжүүлэх чадвар, бие биеэ тусалж дэмжих, энэ бүхнээр бахархах бахархал

- өөртөө итгэлтэй хүн бүхэнд ирээдүйд итгэх итгэл урам зориг итгэл найдварыг бэлэглэхэд оршино.

2.2.2 Ажилтан бүр академийн эрхэмлэх үнэт зүйлсээр бахархаж, тэрхүү үнэт зүйлсийг бүтээлцэж буй өөрөөрөө, хамт олон, байгууллага, эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаараа бахархаж, байгууллага, хат олныхоо нэр хүндийг өргөж явах нь ажилтан бүрийн хүндтэй үүрэг мөн,

2.2.3 Ажилтнууд нэгдмсэл нэг үзэл санаатай байж, нэгдсэн удирдлага дор, бие биеэ туслан дэмжиж, байгууллагын эрхэм зорилгод хүрэх арга замыг хамтдаа бий болгоход ажилтан бүрийн үүрэг, хариуцлага, эрмэлзэл чиглэгдэнэ,

2.2.4 Ажилтан бүр гүйцэтгэж буй ажилдаа идэвх чармайлт гарган ажиллаж, амжилтаа ахиулах, хамт олны тэргүүлэгч байх эрмэлзэлтэй, орчиндоо идэвхтэй байж, өөрийгөө хөгжүүлэх чадвартай байна,

2.2.5 Академийн эрхэмлэх үнэт зүйлсийг хүндэтгэж хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, сургалтын чанарыг эрхэмлэх, суралцагч нарт хүндэтгэлтэй, уриалгахан хандаж, соёлтой байх зарчмыг баримталж, сахилга баттай, хариуцлага хүлээх чадвартай, хийсэн ажлаа тайлагнаж, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, бусадтай найрсаг харилцаа, холбоотой байх нь академийн ажилтан бүрийн эрхэм чанар байх болно.

 

2.3 Зохион байгуулалт, үйл ажиллагаа

2.3.1 Академийг захирал удирдах бөгөөд захиралын дэргэд зөвлөх эрхтэй Удирдлагын Зөвлөл ажиллана.

2.3.2 Академийн дүрэм, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, орон тоо, төсвийг Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн захиралын тушаалаар батлана

2.3.3 Академийн бүтцийн нэгжийн орон тоо, цалингийн санг захирал баталж_ ажилчдыг ажилд томилж, чөлөөлнө.

 

2.4. Удирдлага ба манлайлал

2.4.1 Академийн бүх шатны удирдлагын үүргийг захирал, сургалтын албаны дарга гүйцэтгэнэ.

2.4.2 Академийн бүх шатны удирдах ажилтан дараахи чадварыг эзэмшсэн байх шаардлагатай Үүнд:

- Удирдахуйн ухааны зохих түвшингийн мэдлэгтэй байх, нэр хүндтэй манлайлагч байх,

- Аливаа асуудлыг зохих шатанд оновчтой, түргэн шуурхай шийдвэрлэх чадвартай байх,

- Тухайн мэргэжлийнхээ талаар бусдад зөвлөгөө өгөх чадвартай байх,

2.4.3 Удирдах ажилтны бусдаас ялгарах онцлог чанар:

- Өөртөө итгэлтэй байх,

- Хүмүүстэй харилцах харилцааны өндөр ур чадвартай байх,

- Цаг хугацааг зөв хуваарилах, үр бүтээлтэй ашиглах чадвартай байх,

- Санал шүүмжлэл хүлээн авч чаддаг, ажилдаа зөв тусгаж хэрэгжүүлдэг байх,

- Ажилтандаа санаа тавьж урам зориг өгч чаддаг байх, тэдний хувийн нууцыг найдвартай хадгалах чадвартай байх,

- Ажлын төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй байх,

- Шийдэмгий, мэдрэмжтэй, зарчимч байх

2.4.4 Аливаа шатны удирдах ажилтныг томилохдоо дээрхи ур чадвар, онцлог чанарыг харгалзан үзнэ.

2.4.5 Удирдах ажилтан хууль зөрчсөн, ёс зүйн алдаа, мөн ажлын хариуцлага алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн, албан тушаал буурсан бол дахин удирдах ажилд томилохгүй байх зарчмыг баримтлана.

2.4.6 Академийн удирдлагаас хамт олны дунд чөлөөт ярилцлага зохион байгуулах, санал хүсэлтийг ил тод, чөлөөтэй хүлээн авдаг систем тогтоох, ажилчдын санал бодлыг сонсож, санал шүүмжлэлийг тусгаж авдаг, энэ нь тухайн ажилтны үзүүлэлт, үнэлгээнд тусгагддаг байх зарчмыг нэвтрүүлнэ.

2.4.7 Ажилчид удирдлагатай харьцахдаа сургалтын албаны даргаар дамжуулан харьцана.

 

Гурав. Дотоод үйл ажиллагаа

3.1 Байгууллагын төлөвлөгөө тайлан түүнд тавих хяналт

3.1.1 Академи нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж явуулна.

3.1.2 Төлөвлөгөөнд академийн зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж, Удирдлагын зөвлөлд хэлэлцүүлэн захирал батлана.

3.1.3 Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг улирал, хагас, бүтэн жилээр дүгнэж нийт ажилчдад мэдээлэнэ,

3.1.4 Сургагч багш нар хийх ажил, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургалтын албаны даргаар батлуулна.

3.1.5 Сургалтын албаны дарга /менежер/ багш нарын гүйцэтгэсэн ажил үр дүнд хяналт тавина.

 

3.2 Дотоод ажлын зохион байгуулалт

3.2.1 Академи нь Удирдлагын зөвлөлийн хурлын онцгой үед хуралдуулна.

3.2.2 Долоо хоног бүрийн баасан гаригт 16.00 багш удирдлагуудын шуурхай зөвлөгөөн хийж удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт, явцын талаар ярилцаж цаашид хийх ажлыг товлоно.

3.2.3 Академийн багш нар сард цуваа хувиараар жижүүрийн үүргийг тогтоосон хуваарийн дагуу гүйцэтгэнэ.

3.3 Тамга тэмдэг албан хэрэг хөтлөлт

3.3.1 Академийн тамга тэмдгийг захирал барина, захиралыг эзгүй үед түүний итгэмжлэлээр сургалтын албаны дарга барих ба гагцхүү сургалтын үйл явц ба дотоод ажлын хүрээнд тамгыг ашиглана. Тамгыг тусгай сейфэнд хамдгалана.

3.3.2 Монгол улсын Засгийн газрын 2009 оны.. дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, 2001 оны 41-р тогтоолоор батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар” болон баримт бичгийн стандартыг үндэслэн албан хэрэг хөтлөнө.

3.3.3 Албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, архив албан хэрэг хөтлөх талаар гаргасан дүрэм, журам, зааврын дагуу байгууллагын албан хэргийг үэнэ зөв, эмх цэгцтэй эрхлэн хөтөлж явуулах үүрэгтэй.

3.3.4 Сургалтын албаны менежер нь сургалтын ажлын хүрээнд шаардлагатай мэдээ, баримт бусад зүйлийг шаардан гаргуулах, баримт бичгийн бүрдэл, стандарт шаардлагын дагуу боловсруулагдсан эсэхэд хяналт тавина.

3.3.5 Захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийг гаргана. Баримт бичиг нь үндэслэл, нотолгоо, агуулга, найруулга сайтай, товч тодорхой, үг үсгийн алдаагүй, зөв бичих дүрмийн дагуу бичигдсэн байна.

3.3.6 Баримт бичгийг комьпютерт боловсруулан, эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, батлуулсаны дараа хэвлэмэл хуудас авч хэвлэнэ. Баримт бичиг боловсруулсан, хянасанажилтны нэр, гарын үсэг, баримт бичгийн нэг хувийг Академид хадгална.

3.3.7 Бичиг хэргийн ажилтан нийт баримт бичгийн эргэлтийн хэмжээг дараах байдлаар жилийн эцэст хуудасны тоогоор гаргаж, хууль тогтоомжийн дагуу эмхэлж цэгцлэн архивт хадгална. Үүнд:

- Даргын тушаал

- Гадагш явуулсан бичиг

- Ирсэн бичиг

- Төлөвлөгөө тайлан, протокол

- Суралцагсадын өргөдөл гомдол

3.3.8 Бичиг хэргийн ажилтан явуулах баримт бичгийг хүлээн авч, бүрдлийг шалгах, бүртгэх, дугтуйлах, хаяглах, илгээх ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Явуулах баримт бичгийн утга агуулга, хэл найруулга, бүрдлийг боловсруулсан, хянасан ажилтан хариуцана.

3.4. Албан тушаалтныг орлох, хавсран ажиллах

3.4.1 Захирал өөрийн эзгүйд ажил үүргээ сургалтын албаны даргад тушаалаар орлуулах ба тушаалд орлон ажиллагчийн эрх хэмжээг тодорхой тусгана.

3.4.2 Захирлыг эзгүйд түүний ажил үүргийг орлон гүйцэтгэгч нь:

- Сургалтын үйл явцтай холбоотой тушаал, журам,, заавар батлах,

- Дотоод журмын дагуу олгогдох тэтгэмж, тусламж зэрэг асуудлаар тушаал гаргах эрхтэй.

3.4.3 Орлон гүйцэтгэгч нь дараахи асуудлаар шийдвэр гаргахыг хориглоно.Үүнд:

- Санхүүгийн баримт бичигт нэгдүгээр гарын үсэг зурах

- Байгууллагын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах, боловсон хүчний шилжих хөдөлгөөнтэй холбоотой тушаал гаргах

- Гадаад хамтын ажиллагааны асуудлаар шийдвэр гаргах

- Батлагдсан дүрэм, журамд өөрчлөлт оруулах

- Батлан даалт гаргах

3.3.4 Сургалтын албаны дарга, маркетингийн менежер, багш нар ээлжийн амралт эдлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдах, эмчлүүлэх, албан томилолтоор гадаад, дотоодод ажиллах, хувийн шалтгаанаар чөлөө авах үед ажил үүргийг түр орлуулан гүйцэтгүүлэх ба орлон ажилласан ажилтанд нэмэгдэл хөлсийг энэ журамд заасны дагуу олгоно.

3.3.5 Эзгүй байгаа албан тушаалтны ажил үүргийг орлон гүйцэтгэсэн ажилтан орлон ажиллах хугацаандаа тухайн албан тушаалын үүрэгт ажлыг бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.

 

3.5. Албан томилолт

3.5.1 Ажилтныг өглөө ажилд ирэх, орой буцаж харих бололцоогүй газарт зохих удирдамж, шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар томилонм ажиллуулах ба энэ нөхцөлд албан томилолтын зардал олгоно.

Томилолтын зардалд унаа, байр, хоол, шаардлагатай гэж үзвэл холбооны зардал, хотын доторх унааны зардал орно. Томилолтын хуудас, тушаалд томилолтын хугацаа, гүйцэтгэх ажлын товч утга, тээврийн хэрэгсэлийн төрөл зэргийг заана.

3.5.2 Гадаад томилолтын байр хотын доторхи тээврийн зардлыг тухайн улс орны амьжиргаанытүвшинг харгалзан, орон нутагт ажиллах зардлыг төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журам жишгийг баримтлан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, батлагдсан зардлын төсвийг үндэслэн урьдчилгаагаар олгож, албан томилолтын үүрэгт ажлыг гүйцэтгэж ирснээс хойш ажлын 3 өдөрт багтаан тооцоо хийнэ.

3.5.3 Гадаадад томилолтоор ажилласан ажилтан ажлынхаа үр дүнг Удирдлагын зөвлөлд илтгэж тайлагнана.

 

3.6 Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт , ашиглалт

3.6.1 Академи нь өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах, хэмнэлттэй зарцуулах, үргүй зардал гарахаас сэргийлэх зорилгоор өөрийн байгууллагын эд хөрөнгийн агуулахын журам, эд хөрөнгийн тооллого хийх тооцоо бодох журам, эд хариуцагчийн дүрэм зэргийг боловсруулж мөрдөнө.

3.6.2 Санхүүгийн болон эд хариуцагч, ханган нийлүүлэгчийн ажилд хариуцлага алдаж, өмч хөрөнгө ашигласан, алдаж үрэгдүүлсэн, дутаасан зөрчил гаргасан ажилтныг дахин ижил төрлийн ажлын байранд ажлуулахыг хориглоно.

3.6.3 Академид ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, комьпютер, багаж хэрэгсэлийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны зааврын дагуу зөв ашиглах, эвдрэл гэмтлийн оношлогоо, шаардагдах сэлбэг хэрэгсэл, түүний зарцуулалт, программ хангамж, дагалдах хэрэгсэлүүдийг тодорхойлох засвар үйлчилгээ хийх, хяналт тавих асуудлыг сургалтын албаны дарга хариуцана.

3.6.4 Ажилтан техник хэрэгсэлийг зөвхөн албан ажлын зориулалтаар ашиглах ба бусдад шилжүүлэх, ашиглуулах, ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч гарах, гадны байгууллагын захиалгат ажил гүйцэтгэх, сүлжээний программ, хангамжийг өөрчлөх засварлахыг хориглоно.

3.6.5 Техник тоног төхөөрөмжийг өөрийн буруугаас эвдэж гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн бол гарсан хохиролын хэмжээгээр хариуцсан ажилтнаар тухайн үеийн зах зээлийн үнийг баримтлан төлүүлж, Академийг хохиролгүй болгоно.

 

3.7 Дотоодын хяналт шалгалт

3.7.1 Дотоодын хяналт шалгалт нь Академийн ажлыг сайжруулах, зөрчил дутагдалаас урьдчилан сэргийлэх, нэгэнт гаргасан зөрчилийг нуун дарагдуулалгүйгээр, учирсан хохиролыг шуурхай арилгахад чиглэгдэнэ.

3.7.2 Академи нь дараахи төрлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ Үүнд:

- Техник тоног төхөөрөмжийн улиралын шалгалт

- Академийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийх санхүүгийн хяналт шалгалт

- Академийн_сургалтын чанарын шалгалт

- Мэрэгжлийн чиглэлээр хийх төлөвлөгөөт быолон гэнэтийн шалгалт

- Суралцагч, ажилтан нарын мэдлээллийн мөрөөр хийх шалгалт

3.7.3 Хяналт шалгалтыг Академийн захиралын тушаалаар томилогдсон комисс буюу ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ. Хяналт шалгалтын үйл ажиллагаа батлагдсан удирдамжийн дагуу, тодорхой хугацаанд хийгдэж, шалгалт бүрийн үр дүнгээр тайлан гарч, холбогдох албан тушаалтанд танилцуулан, удирдлагын түвшинд хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргана.

 

3.8. Академийн нууцыг тогтоох, хамгаалах

3.8.1 Академийн болон ажилтны хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хадгалах, нууцалдагдсанаас учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор захирал академийн нууцыг / хавсралтаар /тогтооно.

3.8.2 Хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэгэн адил хамгаална.

3.8.3 Академийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийн төслийг компьютерт нууц түлхүүртэй файлд боловсруулна.

3.8.4 Нууцыг дараах үндэслэлээр хамгаалалтаас гаргаж ил болгоно. Үүнд:

- Нөхцөл байдал өөрчлөгдсөны улмаар өөрчлөх шаардлагагүй болсон

- Нууцлах хугацаа дууссан

- Хууль зүйн бусад үнэдслэлээр

3.8.5 Академийн нууцад дараахи мэдээ, баримт бичиг, биет зүйлсийг хамааруулна.

- Гадаад орнуудын ижил төрлийн болон хамтран ажиллагч байгуулагатай академийн захирал удирдах болон бусад албан тушаалтны хийсэн яриа, хэлэлцээрийн сэдэв, тэмдэглэл, тэдгээрт холбогдох бусад баримт бичиг

- Академийн хамгаалалтын зохион байгуулалт, заавар, код, холбогдох баримт бичгүүд

- Академийн маркетингийн төлөвлөгөө

- Академийн санхүүжилттэй холбоотой мэдээ, баримт / орон тоо, цалингийн сүлжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл /

- Академийн сургалтын шинэ шийдэл, төсөл, судалгаа шинжилгээний баримт бичиг

 

Дөрөв. Хөдөлмөр зохион байгуулалт

4.1. Ажил амралтын цаг

4.1 Ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40, ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна.

4.2 Ээлжийн ажилтны / цагийн багш, ажилтан / 7 хоногийн ажлын хуваарийн тусгай графикаар зохицуулна / 7 хоног, 1 сараар тогтооно./

4.3 Ажилтан бүр ажилдаа ирэх болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын цаг дууссанаа заавал бүртгүүлнэ. Бүртгэл нь ажилтанд цалин олгох үндэслэл нь болно.

4.4 Үндсэн ажилтан дур мэдэн ажлын байраа орхин явахыг хориглоно. Ажлын байр орхин явснаас үүдэн гарсан хохиролыг тухайн ажилтантай тооцож барагдуулна .

 

4.2 Чөлөө олгох журам

4.2.1 Ажилтанд захиргааны чөлөөг дараах журмаар олгоно.

- Албаны дарга 8 хүртэлх цагийн чөлөө олгох эрхтэй.

- 3 хүртэлх хоногийн чөлөөг албаны даргын саналыг үндэслэн захиралын шийдвэрээр олгоно. Хувийн чөлөө нь цалингүй байх бөгөөд улиралд 2-оос илүүгүй байна.

- Ажилтны ар гэрт гачигдал зовлон тохиолдсон / эцэг, эх, үр хүүхэл, хань ижил, нас барсан, байгалийн болон гэнэтийн осолд өртсөн / тохиолдолд ажлын 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөөг захиралын тушаалаар олгоно.

- Ажилтан өөрийн хүсэлтээр 1 сар хүртэл цалингүй чөлөө олгох асуудлыг албаны даргын саналыг үндэслэн захиралын тушаалаар шийдвэрлэнэ.

- Эхнэр нь төрсөн тохиолдолд ажлын 3 хоногийн цалинтай чөлөөг захирал олгоно.

- Албаны даргад чөлөө олгох асуудлыг захирал шийдвэрлэнэ.

4.2.2 Ажлын зайлшгүй шаардлагаар мэргэжил дээшлүүлэх, сургалт семинарт хамрагдах хугацааны цалинг олгох, сургалтын төлбөрийн зохих хэсгийг академиас хариуцана.

4.2.3 Ажилтан ээлжийн амралтыг биеэр эдлэх бөгөөд ар гэрийн гачигдал, ажлын шаардлагаар жилд 2 удаа хэсэгчилэн амарч болно.

4.2.4 Төрсний дараа 2-3 жил хүүхдээ асраад ирсэн /эх/ ажилтанд 6 сараас доошгүй хугацаагаар, шинээр ажилд орсон ажилтанд 11 сар ажилласаны дараа тус тус ээлжийн амралт олгоно.

4.3 Цалин хөлс, олговор

4.3.1 Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс урамшуулал, нийгэм ахуйн хөнгөлөлт багтана. Ажилтны цалинг сар бүрийн 10, 25 нд олгоно. Энэ өдөр нь баяр амралтын өдөр таарвал урагш нь татна.

4.3.2 Ажилтан ажлын зайлшгүй шаардлагаар хугацаатай даалгавар, нэмэлт ажлыг ажлын амралтын өдөр ажлын бус цагаар ирж гүйцэтгэсэн бол захиралын тушаалаар ажилласан хугацааны мөнгийг илүү цагаар бодож олгож болно.

4.3.3 Ажилтанд сар бүр тогтоосон журмын дагуу дараахи нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгоно. Үүнд:

- Ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс

- Албан тушаал орлосон

- Албан тушаал хослон ажилласан

4.3.4 Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээгээр нэг сар буюу түүнээс дээш хугацаагаар эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн тохиолодолд сургалтын албаны даргын тодорхойлсноор албан тушаалын цалингийн 50 хүртэл хувиар нэмэгдэл хөлс олгоно.

 

Тав. Хүний нөөцийн менежмент

5.1 Хөдөлмөрийн гэрээ

5.1.1 Академийн байнгын ажлын байранд ажиллаж буй ажилтантай нэг жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулна.

5.1.2 Гүйцэтгэх ажил үүргийн ачаалал нь бүтэн орон тоо бүрдүүлж чадахгүй байгаа тохиолдолд тус Академиас өөр газар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтантай тохиролцон хөлсөөр ажиллах гэрэ байгуулан ажиллуулж болно. Хөлсөөражиллаж буй ажилтан захиргаатай тохиролцсон өдөр ирж гэрээнд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

5.1.3 Ажилтны хийж гүйцэтгэж буй ажлын онцлогос хамраарч дараах төрлийн гэрээг байгуулна. Үүнд:

- Сургалтын албаны дарга, маркетингийн менежертэй хөдөлмөрийн гэрээ, хавсран ажиллах гэрээ

- Нягтлан бодогч, няравтай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ

- Хуулийн зөвлөх багштай хөлсөөр ажиллах гэрээ

5.1.4 Хөдөлмөрийн гэрээний үр дүн биелэлтийг захиргаанаас томилсон комиссын үнэлгээ, саналыг үндэслэл болгон дүгнэнэ.

 

5.2 Ажилтныг ажилд авах

5.2.1 Ажилтныг Академийн хүний нөөцийн төлөвлөсөн хэрэгцээнд үндэслэн сонгон шалгаруулалтаар дараах шалгуурыг үндэслэн сонгоно. Үүнд:

- Боловсрол

- Мэргэжил

- Ажлын дадлага туршлага, ур чадвар / албан тушаалын тодорхойлолтын шаардлага /

5.2.2 Ажилд авах үйл явц дараах үе шаттайгаар явагдана. Үүнд:

- Сонгон шалгаруулах

- Ажилд авах

- Ажилд нь байршуулах, дадлагжуулах

5.2.3 Ажлын байрны тодорхойлолтын шаардлагад тохирох хүнийг дараах эх сурвалжаас хайна. Үүнд:

- Дотоод нөөцөөс

- Дотоод нөөц байхгүй, эсвэл тохирох ажилтан байхгүй тохиолдолд гадаад эх үүсвэр / хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зарлах /-ээс шаардлагатай хүнийг сонгон авна.

5.2.4 Ажилд орохыг хүсэгч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- Ажилд орохыг хүссэн өргөдөл

- Нийгмийн даатгалын дэвтэр, ажил эрхлээгүй бол оршин суугаа орон нутгийн хөдөлмөр зохицуулалтын албаны тодорхойлолт

- Боловсролын үнэмлэх, диплом, сертификат

- Иргэний үнэмлэх

- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг 2 %

- Анкет

- Оршин суугаа нутаг дэвсгэрийн хорооны болон цагдаагийн хэсгийн тодорхойлолт

- Ажил эрхлэж байсан бол ажлын газрын сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт

 

5.3. Ажилд дадлагжуулах, сургах, бэлтгэх

5.3.1 Шалгаруулалт болон ярилцлагад тэнцэж ажилд орох болзол хангасан иргэнтэй Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу ажил олгогч нь харилцан тохиролцон “ Хөдөлмөрийн гэрээ байгуулах, үлгэрчилсэн маягт”-ыг үндэслэн бичгээр гэрээ байгуулна. Хөдөлмөрийн гэрээг туршилтаар ажиллахад 3 сарын, жинхэлсэн тохиолдолд 1 жилийн хугацаатайгаар байгуулна.

5.3.2 Академийн хүний нөөцийн алба нь ажилд орсон ажилтанд үнэмлэх олгож, хувийн хэрэг нээн ажилтны талаар мэдээллийг авч хадгалан өөрчлөлт орсон тухай бүрт тэмдэглэж байна. Хувийн хэрэгт ажилтны анкет, диплом, сертификат, эзэмшсэн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, ажил байдлын тодорхойлолт зэрэг баримтууд хадгалагдана.

5.3.3 Хүний нөөцийн алба нь ажилтныг ажилд авсаны дараа доорхи үүргийг гүйцэтгэнэ

- Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагыйн эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, Академийн тухай тайлбарлан таниулж ажилтнаар гарын үсэг зуруулна.

- Шинээр орсон ажилтныг хамт олонд нь танилцуулна.

- Ажилтны 3 сарын дадлагын хугацааны үр дүнг харгалзан жинхлэх, шаардлага хангаагүй тохиолдолд цаашид ажиллуулахгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ.

5.4. Тэтгэмж, тусламж, хөнгөлөлт

5.4.1 Захирлын тушаалаар дурьдсан хэмжээгээр ажилтан, албан хаагчдад ажлаас халагдсаны тэтгэмж, буцалтгүй тэтгэмж, урамшуулал олгож хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд:

а/ Ажлаас халагдсаны тэтгэмж

Хөдөлмөрийн хуулийн 401.1.,401.2.,401.3.,37.1.6-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд тус Академид ажилласан жилийг харгалзан дор дурьдсан хэмжээгээр тэтгэмж олгоно.

5 жил хүртэл ажилласан ажилтанд 1 сарын дундаж цалин

15 жил ажилласан ажилтанд 2 сарын дундаж цалин

20 жил хүртэл ажилласан ажилтанд 3 сарын дундаж цалин

20-иос дээш жил хүртэл ажилласан ажилтанд 4 сарын дундаж цалин

Хөдөлмөрийн хуулийн 37.1.1-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 2 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээий тэтгэмж олгоно.

б/ Буцалтгүй тусламж

Ажилтан өвчнөөр, эсвэл зуурдаар нас барсан тохиолдолд гэр бүлд нь 100.000 төгрөг

Ажилтны гэр бүлийн гишүүд /эхнэр, нөхөр, хүүхэд/ нас барсан тохиолдолд 100.000 төгрөг

Төрсөн буюу хадам эх эцэг нас барсан тохиолдолд 50.000 төгрөг

Гэнэтийн аюул осолд / гал түймэр, үер усны аюулд / орон гэр нь нэрвэгдсэн тохиолдолд холбогдох байгууллагаас гаргасан акт тодорхойлолтыг үндэслэн 200.000 хүртэл төгрөг

Ажил үүргээ гүйцэтгэж явцад ажилтан осолд орон тахир дутуу болсон тохиолдолд нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно.

Тэтгэмжийг өргөдөл, ЭМХМК-ийн дүгнэлт, сургалтын албаны даргын саналыг үндэслэн олгоно.

в/ Хөнгөлөлт

Тус Академид ажиллаж байгаад өндөр настаны тэтгэвэрт гарсан ахмадуудыг Академийн захиргаа жилд нэг удаа хүлээн авч урамшуулал үзүүлнэ.

Ажиллагсдад сар бүр унаа хоолны зардалд зориулж 50.000 төгрөг бэлнээр олгоно. Энэ нөхөн олговорыг байгууллагын санхүүгийн үр ашгийг харгалзан нэмэгдүүлж болно.

Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон дэг журмыг үл хайхран дагаж мөрдөөгүй ажилтанд нийгмийн хамгааллын ямар нэг урамшуулал, хөнгөлөлт үзүүлэхийг хориглоно.

 

5.5 Шагнал, урамшуулал

5.5.1 Шудрагаар хөдөлмөрлөж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан ажилчдыг дор дурдсан хэлбэрээр шагнана. Үүнд:

- Төрийн болон олон нийтийн байгууллагын шагналд нэрийг нь дэвшүүлэх:

- Академийн дээд шагнал нь Хөдөлмөрийн аварга мөнгөн шагналаар урамшуулах:

- Академид өөрийн санаачлагаар дотоод, гадаадын хөрөнгө оруулалт хийсэн, шинэ техник технологи нэвтрүүлсэн ажилтанд тухайн хөрөнгө оруулалтын 10 % тай тэнцэх хэмжээний урамшуулалыг захиралын тушаалаар олгож болно:

- Төрийн одон медаль хүртсэн ажилтанд ажилтанд нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн шагнал олгоно:

- Оны шилдэг ажилтныг шалгаруулж ажилтны зургийг хүндэт самбарт байрлуулж өргөмжлөл 100.00 төгрөгийн мөнгөн шагнал олгоно:

5.5.2 Академийн хэвийн үйл ажиллагааг хангах сургалтын чанарыг сайжруулахад оруулсан ажилтны хувь нэмрийг үнэлж дараах хэлбэрийг урамшуулалыг олгоно. Үүнд:

- Бүтээлийн урамшуулал

- Ажлын байр хэвээр хадгалах

 

Зургаа. Хөдөлмөрийн сахилга

 

6.1. Цаг ашиглалт

6.1.1 Ажилтнуудын ажлын цаг ашиглалт, түүнд тавих хяналт, сахилга дэг журмыг сайжруулах, хөдөлмөрийн дотоод журмыгчанд дагаж мөрдөх, хөдөлмөрийн хөлсийг ажилласан цаг, хөдөлмөрийн үр бүтээлд тохируулан олгоход албадын удирдлагууд анхаарч ажиллана.

6.1.2 Ажилтан ажилд ирэх, завсарлах, завсарлаад ирэх, ажлын цагаар гадагш явах, буцаж ирэх, ажил тарах бүрт бүртгүүлнэ.

6.1.3 Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд 1– ээс доошгүй хоногийн өмнө удирдлагад мэдэгдэнэ.

6.1.4 Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон ажлын цаг дууссанаас хойш ажиллах шаардлагатай бол сургатын албаны дарга, зайлшгүй тохиолдолд захиралд мэдэгдэж зөвшөөрөл авна.

6.1.5 Ажилтны ажлын цагийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу ажилтантай тохиролцон богиносгосон цагт бүртгэнэ.

6.1.6 Дараах тохиолдолд ажил тасалсанд тооцно.

- 2 цагаас дээш хугацаагаар ажлын байрыг орхигдуулсан нөхцөлд тухайн өдрийн ажлыг

- Ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр / нотлох баримтгүй / хэтрүүлсэн

- Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирээгүй тухайгаа 1 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй

- Албан ёсоор чөлөө аваагүй ажил орхисон, ажилд ирээгүй, дур мэдэн хичээлийн хуваарийг сольж ажилласан бол

- Гадагш явах тухайгаа бүртгүүлээгүй

 

6.2. Ажлын цагийн тооцоо

6.2.1 Сургалтын албаны дарга цалин олгохоос 2-3 хоногийн өмнө ажилчдын цагийн тооцоог “Цагийн тодорхойлолтын хуудас”-аар дараах байдлаар гаргана. Үүнд:

- Ажиллавал зохих хоног

- Ажилласан хоног

- Хасагдах хоног

- Илүү цаг

6.2.2 Ажилтан ажлын цагаас 15 минутаас дээш хоцорсон тохиолдол бүрийг нэмж нэгтгэн 6 цагаас дээш бол ажлын нэг өдөр тасалсан гэж үзэн ажил тасалсан хоногтой нэгтгэн ажилласан хоногоос хасч тооцно. Ажилтан эмчлүүлсэн, өвчтөн асарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны нотлох баримтыг “Цагийн тодорхойлолтын хуудаст” хавсаргана. Цагийн тодорхойлолтыг хүний нөөцийн менежер хянана.

6.2.3 Цалин хөлсний тооцооны нябо нь ажил тасалсан буюу чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн ажилтны ажиллаагүй цаг, ажлаас хожимдсоныг нэгтгэн тооцсоноос хасагдаж буй өдөрт оногдох хөлсийг түүний хөдөлмөрийн хөлснөөс хасч тооцно.

6.2.4 Амрах хооллох нийтийн завсарлагаас гадна хүүхдээ хөхүүлэх асрахад зориулан 6 сар хүрээгүй нэг нас хүрээгүй ихэрхүүхэдтэй эхчүүдэд хоёр цагийн завсарлага, 69 сараас нэг хүртэл насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эх, ганц бие эцэгт нэг цагийн завсарлага олгох бөгөөд уг цагийг ажилласан цагт оруулан тооцно.

6.2.5 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан, эсвэл ажлаас хожимдсон цагийг нэгтгэн үзэхэд сард 2 ажлын өдөр болбол Хөдөлмөрийн тухай Хуулийн 131.3-д зааснаар ажлаас халах арга хэмжээ авна. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа удаа дараа ирээгүй, эсвэл энэхүү хугацаанд холбогдох ажилтанд мэдэгдээгүй бол урамшуулалт цалин олгогдохгүй

6.2.6 Ажилтан ажлын цаг ашиглалтын бүртгэл, тайлангийн талаар гомдлоо хүний нөөцийн албанд шийдвэрлүүлнэ.

 

6.3 Хориглох зүйл

6.3.1 Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:

- Ажлын байранд тамхи татах, ажлын болон ажлын бус цагаар согтуугаар ажлын байранд нэвтрэх, согтуу хүн нэвтрүүлэх, ажлын цаг дууссанаас хойш ажлын байранд гадны хүн цуглуулах, ажлын цагаар сэлгүүцэх, гарч явах

- Ажлын байранд бусадтай маргах, хамт ажиллаж буй ажилтан болон үйлчлүүлэгчдийг сэтгэл зүйн хувьд дарамтлах, тэдэнтэй маргах, хэл амаар доромжлох, эрх чөлөөнд нь халдах, үйлчилгээний дарааллыг алдагдуулах, чирэгдүүлэх

- Сургалтын үед утсаар ярих, юм идэж уух, суралцагсдад хайнга хандах, орхин явах

- Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэхгүй буюу гүйцэтгэхээс татгалзах, хурал цуглаан таслах, хамт олныг хамарсан зохион байгуулалтай арга хэмжээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах, ажлаас хоцрох, ажил таслах, хичээлийн хуваарийг дур мэдэн өөрчлөх

- Хариуцуулсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг зөвшөөрөлгүй хувьдаа ашиглах, гадагш гаргах үрэгдүүлэх, хэвийн ажиллах боломжгүй болгох, засвар үйлчилгээ хийгээгүйгээс гэмтэл саатал,осол гаргах

- Албан үүрэгтэйгээ холбоогүй асуудлаар төлөөлөн шийдвэр гаргах, бусдад мэдээлэл, ярилцлага өгөх, албаны мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад зуучлах, ашиглах

- Хууль бус ажил хаялт болон Академийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох

- Байгууллага болон ажилтны хувийн нууцыг задруулах

 

6.4 Сахилгын шийтгэл оногдуулах

6.4.1 Хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн ажилтанд дараах журмаар сахилгын шийтгэл олгоно. Үүнд:

- Зөвхөн хууль болон Академийн ажилтны ёс зүйн дүрэмд заасан хэлбэрийн шийтгэл оногдуулах

- Оногдуулах шийтгэлийн хэлбэр нь гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх

- Шийтгэлийг оногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварыг харгалзах

- Хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хатуу баримтлах

- Ямар хэлбэрийн шийтгэл оногдуулсанаа ажилтанд мэдэгдэж, энэ тухай тушаалын хуулбарыг өгөх

6.4.2 Сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд тухайн ажилтанд аливаа нэмэгдэл, шагнал урамшууллыг олгохгүй

6.4.3 Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй

6.4.4 Сахилгын шийтгэл оногдуулах тухай сургалтын албаны даргын санал болон холбогдох нотлох баримтыг хянан үзэж, эрх бүхий албан тушаалтан / захирал / Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн тушаал гаргана.

Хэрэв сахилгын шийтгэл оногдуулах тухай нэгжийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгоно.

 

6.5. Эд хөрөнгийн хариуцлага

6.5.1 Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгуулагад хохирол учруулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 133-р зүйл, 135-р зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагыг хүлээлгэнэ.

 

6.6. Хөдөлмөрийн гэрээ цуцлах, холбогдох тооцоо хийх

6.6.1 Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40-р зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр дуусгавар болгоно. Үүнд:

- Туршилтын хугацаанд ажлын шаардлага хангаагүй бол туршилтын хугацаа дуусмагц

6.6.2 Ажлын онцлогийг харгалзан дараах үйлдлүүдийг ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд:

- Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн нь нотлох баримтаар нотлогдсон:

- Хамт олны эв нэгдлийг бутгаргах, зохион байгууллтай үйл ажиллагаа явуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, нэгжийн удирдлагад ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь нотлох баримтаар нотлогдсон:

- Байгууллагын тамга тэмдэг, албан бичгийн бланкийг хувьдаа ашигласан болон байгууллагын нэрийг ашиглан өөр бусад байгууллага, хүмүүсийг хуурч мэхэлсэн, байгууллага болон ажилтныг залилан мэхэлсэн, байгууллаг хамт олон, ажилтны хувийн нууцыг бусдад дэлгэсэн , худалдсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацсан:

- Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан Академийн үйл ажиллагаанд саад болсон хохирол учруулсан:

- Алба нэгжийн удирдлагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадахгүй байна гэж үзсэн:

- Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш хоногоор ажлаа орхисон дахин давтан бүтэн өдрөөр тасалсан / чөлөөтэй,өвчтэй, амралт дууссанаас хойш, захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаа хамрагдана./:

- Академийн эд хөрөнгийн ашиглалтын горимыг зөрчсөнөөс тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулсан

- Сургалт, үйлчилгээтэй холбогдуулан бусдаас авилгал, хээл хахууль авсан:

- Ажилтнууд хоорондоо болон суралцагч, үйлчлүүлэгч нартай харьцахдаа харьцаа хандлага, ёс зүйн зөрчил гаргасан, удаа дараа хамт ажиллаж буй ажилтан суралцагсадыг сэтгэл зүйн дарамтанд оруулсан:

- Академийн нягтлан бодогч, нярав суутгал дутуу суутгасан, огт суутгаагүй, цалин хөлс буруу бодсон, санхүүгийн баримт үрэгдүүлсэн, устгасан, өр авлага ихээр гаргасан:

6.6.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 1.7, 37-р зүйлийн 1.5, 37-р зүйлийн 1.7-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө бичгээр мэдэгдэж, гарын үсэг зуруулна:

6.6.4 Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа сургалтын албаны дарга, хүний нөөцийн менежерийн саналыг үндэслэн захиралын тушаалаар ишийдвэрлэнэ. Тушаалд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл, ажил хүлээлцэх хугацаа, ээлжийн амралтын тооцоо хийсэн хугацаагаар ажлаас халсан эцсийн өдрийг тогтоох, тэтгэмж олгохоор бол түүнийг дурдсан байвал зохино.

6.6.5 Академи ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тогтоож, ажил хүлээлцэх комиссыг томилно. Ажил хүлээлцэх хугацаа ажлын 3 өдрөөс илүүгүй байна. Ажилтан тойрох хуудсаа хаалгаж, тооцоо дууссаны дараа нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлэн, гар дээрээ авна.

 

6.7. Хөдөлмөрийн маргаан зохицуулах

6.7.1 Академийн хөдөлмөрийн хамтын болон ганцаарчилсан маргаан таслах орон тооны комисс ажиллана.

6.7.2 Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:

- Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөгид, эсвэл хамт олноос сонгогдсон төлөөлөгч /3 хүн /

- Хуулийн зөвлөх

- Захирал

6.7.3 Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн хууль тогтоомж болон дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулна.

 

7. Ажил олгогчийн хүлээх үүрэг, эдлэх эрх

7.1 Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлж үүргээ хэрэгжүүлнэ

7.2 Захиргаа нь хамт олны саналыг авч хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлан мөрдөн ажиллана.

7.3 Ажилтнгаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх эрхтэй

7.4 Захиргаа нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийн ашиглалт, сургалтын чанар, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авна.

7.5 Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх үүрэгтэй

7.6 Ажилтны санал хүсэлтийг үндэслэн эрхлэж байгаа ажлынх нь чиглэлээр мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд хамруулах, шаардлагатай гэж үзвэл тэтгэмж олгох, хөнгөлөлт үзүүлэх, сургалтын төлбөрийг хариуцах талаар дотоод журмыг үндэслэн шийдвэрлэнэ.

7.7 Хөдөлмөрийн хөлсний зохион байгуулалтыг боловсронгуй болгож, цалин хөлсний санг зөв зохицуулан, хөдөлмөрийн цалин хөлсийг сард хоёр удаа тавьж олгоно.

7.8 Жил бүрийн 12 дугаар сард багтаан ажиллагсадын хөдөлмөрийн гэрээг дүгнэж, дараа жилд хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Ажиллах хугацаандаа ажиллавал зохих бүх хугацааны 10-аас дээш хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллаагүй тохиолдолд удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргана.

 

8. Ажилтны эрх үүрэг

8.1 Ажилчид нь ажиллах нөхцөлөөр хангагдах, тогтоосон хөдөлмөрийн хөлсийг хугацаанд нь авах, хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан дагуу амрах, тэтгэвэр авах буюу бусад хөнгөлөлт авах эрхтэй

8.2 Академийн сургалт үйл ажиллагааны үр дүн арга барилыг сайжруулахад чиглэсэн шинэ санаа дэвшүүлэх, санаачилга гаргах, боловсрол мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх, эрхэлсэн ажил мэргэжлийн чиглэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд оролцох, санал сэтгэгдэлээ илэрхийлэх

8.3 Хамт олны хурал зөвөлгөөнд оролцож ажил сайжруулах, дутагдал зөрчлийг арилгуулах талаар санал шүүмжлэл гаргах эрхтэй

8.4 Өөрийн үйл ажиллагаанд шууд холбогдолгүй буюу аюулгүй ажиллах нөхцөл бүрдээгүй ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэх, үүрэг даалгавар хүлээн авахаас татгалзах

8.5 Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар, ажлын байрны тодорхойлолт хийж буй ажилтай шууд холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх

8.6 Хөдөлмөрийн дотоод журам, техник тоног төхөөрөмжүүдийн ашиглалт аюулгүй ажиллагааны дүрэм, заавруудын шаардлагыг чанд сахин биелүүлэх

8.7 Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, хүнлэг энэргүй үзлийг эрхэмлэн, үнэнчээр хөдөлмөрлөж, хуулиар тогтоогдсон нууцыг хадгална

 

Энэ журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

Төгсөгчдийн сэтгэгдэл

сайнуу

Ханшийн мэдээ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр13
mod_vvisit_counterӨчигдөр21
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт123
mod_vvisit_counterЭнэ сард1102
mod_vvisit_counterНийт17464