|
Сургалтын чиглэлүүд:
- БИЗНЕСИЙН УДИРДЛАГА
- ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА
- НУТГИЙН УДИРДЛАГА
- НИЙГМИЙН АЖЛЫН УДИРДЛАГА
- ТӨРИЙН УДИРДЛАГА
- ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА
- ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГА
Академид суралцсанаар 19-23 нэр төрлийн хичээлийг 240 орчим цагийн багтаамжтайгаар үзэж судлах бөгөөд байгууллагын өмнө тулгамддаг аливаа асуудлыг шийдэх гарцыг олох чиглэлээр дипломын ажил бичиж хамгаалснаар төгсөнө.
Суралцах хугацаа: 3 сар
Төгсөгчдөд: РОМБО, ДИПЛОМ олгоно. |
|
Нийгмийн удирдлага, нутгийн удирдлага, төрийн удирдлага, төрийн бус байгууллагын удирдлага |
|
- Хүмүүст эх оронч үзлийг төлөвшүүлэх, хөгжил дэвшилд хөтлөх хөдөлгөгч хүч нь хувь хүн өөрөө юм байна гэдгийг ухамсарлуулах, тэднийг чадвар сайтай хүчирхаг хүмүүс болгох - Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, улс орондоо иргэний хүнлэг ардчилсан нийгмийг бий болгоход сэтгэл, зүтгэл сайтай хувь хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх - Төрийн албан хэрэг хөтлөлт, удирдлага зохион байгуулалт, үйлчилүүлэгчийн сэтгэл зүй болон харилцааны соёлын талаархи ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх - Нийгмийн үйлчилгээний салбарын хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ёс зүй, цаг төлөвлөлтийн менежмент, компьютерийн мэдлэгийг олгох иргэдэд үйлчилдэг нийгмийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх - Хүмүүст улс төрийн боловсрол олгох замаар тэдгээрийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлэх, зөрчигдөж буй эрх ашгаа хамгаалах - Ирэний нийгмийг төлөвшүүлэх, тэдгээрийн удирдагчдыг сургаж боловсруулах, ингэснээр улс орноо хөгжүүлж баяжуулахад өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулах, гэх зэрэг зүйлсийг сургалтын хөтөлбөртөө тусгасан. Өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагт тухайлбал Завхан, Хэнтий, Ховд, Говь-Алтай аймгуудын төрийн, хувийн, иргэний нийгмийн байгуулллагуудад ажилладаг хүмүүст зориулсан мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг тухайн аймгуудын холбогдох байгууллагуудын захиалгаар амжилттай хэрэгжүүлсэн “Нийгмийн удирдлага”-аар 2 удаа, “Нутгийн удирдлага”-аар 1 удаа төгсөлт хийсэн |
|
Зах зээлийн асар их өрсөлдөөний энэ үед байгууллагын хамгийн чухал нөөц болсон чадварлаг ажилтан, мэргэжилтнүүд, тэднийг хэрэгцээтэй газар нь зөв байршуулж чадах хүний нөөцийн чадварлаг менежрүүд ямарч байгууллагад эрэлт хэрэгцээ өндөр байна. Байгууллагын хүний нөөцийг тодорхойлж байгаа одоогийн ажилтнуудыг чадавхижуулах, чаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд сургалтын зорилго оршино. Сургалтанд хамрагдсанаар 19-23 нэр төрлийн хичээлийг 400 орчим цаг 42 кр цагийн багтаамжтайгаар үзэж судлах бөгөөд байгууллагын өмнө тулгамддаг аливаа асуудлыг шийдэх гарцыг олох чиглэлээр дипломын ажил бичиж хамгаалсанаар төгсөнө. Суралцах хугацаа 3-6 сар. Төгсөгчидөд ромбо диплом олгоно. Нэг удаагийн төгсөлт хийсэн. Албан хэрэг хөтлөлт, оффис менежмент, хүний нөөцийн менежмент, удирдлага зохион байгуулат, үйлчилүүлэгчийн сэтгэл зүй болон харилцааны соёлын талаархи ойлголт мэдлэгийг эзэмшүүлэхээс гадна Хувь хүн хөгжил, төсөл боловсруулах, татвар бизнесийн эрх зүй, харилцааны соёл, англи хэл гэх мэт амьдралд өдөр тутамд тулгардаг асуудлыг шийдвэрлэх онол арга зүйн дадлагатай болно
|
|
Ажил бизнес эрхэлж байгаа буюу шинээр бизнес эрхлэж өөрөө өөрийнхөө ажил амьдарлыг өөрийн гараар бүтэээн босгох хүсэл эрмэлзлэлтэй хүмүүст зориулсан БИЗНЕСИЙН УДИРДЛАГААР мэргэшүүлэх, 3-6 сарын сургалтын хөтөлбөр юм. Нийтдээ 21-23 нэр төрлийн хичээлийг 400 орчим цагийн багтаамжтайгаар үзэж судлах бөгөөд төгсөхдөө өөрийн бизнес санаагаар “Бизнес төлөвлөгөө” төсөл бичиж дипломын ажлаа хамгаалдаг. Төгсөгчидийн 80 гаран хувь нь өөрийн гэсэн компани байгуулах буюу эрхэлж байгаа ажил бизнестээ ахиц дэвшил гаргасан. Сургалтыг онол болон дадлага хосолсон хэлбээрээр явуулдаг ба нас, мэргэжил боловсрол, хүйс зэргийг харгалзан үзэлгүйгээр тэдгээрийн эрхлэж буй ажил, бизнесийн ажил хэрэгч санаанд тулгуурласан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Нийтдээ 100 гаран хүнийг хамруулсан 4 удаагийн төгсөлт хийгээд байгаа. Орчин үеийн бизнесийн хөгжлийн концевц, чиг хандлагын талаархи мэдээ мэдэллийг өгөх - Бизнесийн төлөвлөлт, маркетинг, менежментийн талаархи ойлголт мэдлэгийг хувь хүн тус бүрийн эрхлэж буй ажил, мэргэжилтэй холбон эзэмшүүлэх - Бизнесийн эрх зүй болон санхүүгийн менежментийн талаархи иж бүрэн ойлголтыг өгөх - Хувь хүн хөгжил, бизнес төлөвлөгөө боловсруулах, албан хэргийн хөтлөлт, татвар бизнесийн эрх зүй, харилцааны соёл, англи хэл гэх мэт амьдралд өдөр тутамд тулгардаг асуудлыг шийдвэрлэх онол арга зүйн дадлагатай болно.
Төгсөгчидөд “Бизнесийн удирдлага”-р мэргэшүүлэв гэсэн диплом, ромбо олгодог.
|
|
|