“ЧИНГИС ХААН БИЗНЕС ФОРМУЛА” бизнес төслийн олимпиадыг зохион байгуулна

Их дээд сургуулиудын 2-3 дамжааны оюутнуудын дунд Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан “ЧИНГИС ХААН БИЗНЕС ФОРМУЛА”  бизнес төслийн олимпиадыг Улс төр менежментийн академиас зохион байгуулна.

Дэлгэрэнгүй...
 
Шинэ оны өглөө Цэцээ гүний оргилд гарав.

Шинэ оны эхний өдөр Богд Дүнжингаравын ноён оргил Цэцээ гүнд гарвал хийморь сэргэж, тэр жилдээ ажил бүтдэг хэмээн эрхэмсэг Монголын ард түмэн эртнээс нааш ярьсаар иржээ.

Дэлгэрэнгүй...
 
Алдартны соёрхол ном мэндлэв

Улс төр менежментийн академийн 5 жилийн ойд зориулсан “Алдартны соёрхол” ном 2011 оны 12 сарын 22-ны өдөр Интерном их дэлгүүрт нээлтээ хийлээ. Энэхүү номонд Монголын салбар бүрийн 140 гаруй алдартны хэлэх дуртай үг гар бичмэл болон Монгол бичигт хөрвүүлснээрээ шинэлэг болжээ. Ёслолын үйл ажиллагаанд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал Б.Баярмагнай, номин талст хамтлагийн дуучин Д.Батсүх, олон улсын тоймч Б.Дашзэвэг, МУ-ын Гавъяат багш Д.Галбаатар зэрэг олон хүмүүс оролцсон байна. Алдартнуудын хэлэх дуртай үгнээс иш татвал: МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж – Хэзээ ч битгий бууж өг, УИХ-ын гишүүн Д.Энхбат – Өөрчлөлтийг хүсвэл тэр өөрчлөлт та өөрөө бай, гавъяат багш, академич  С.Нямзагд-Хүчтэй мөрөөдөл биелэхгүй байхыг би үзээгүй зэрэг үгний үнэ цэнийг ухаарч болно. Энэхүү номыг Улс төр менежментийн академиас авах боломжтой.

 
Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяр Алтангадас одон хүртэв
Д.Уламбаяр

Улс эх орныхоо хөгжил дэвшил, залуучуудын мэдлэг боловсролын төлөө бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаярт төр хүндлэл үзүүлж  2011 оны 12 сарын 29-ны өдөр  Алтан гадас одон энгэрт нь зүүж өглөө.

Дэлгэрэнгүй...
 
Залуу захирлууд “Алтан соёмбо” энгэртээ гялалзуулав

zaluu-zahiral-(18)

Чингис зочид буудалд 2012 оны 01 сарын 01-ны өдөр  Үндэсний есөн шилдэг залуу захирал тодруулах “Алтан соёмбо” ажиллагаа боллоо. Улс төр менежментийн академиас жил бүрийн нэгдүгээр сарын 11-ний  өдрийг “Үндэсний захирлуудын өдөр”  болгон тэмдэглэж байхаар зарлаж, шилдэг залуу захирлуудыг шалгаруулж, өргөмжилсөн юм.

Дэлгэрэнгүй...
 
Монголын шилдэг зуун залуу санал асуулга

Улс Төр Менежментийн Академийн багш Я.Санжмятав Монголын шилдэг зуун залууд нэр дэвшиж байна.

Та бүхэн дэмжээрэй!

 

 
Шинэ элсэлт авч байна

Шинэ анги 2011 оны 11 сарын 20-нд эхэлнэ.

 
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшаас ингэж асуув.

 

А.Санжмятав / Магистр /

-Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Та найм дахь удаагаа манай улсад айлчилж байна. Монгол Улсын хөгжлийг гэгээн оюундаа хэрхэн төсөөлж байна вэ?

-Монгол Улс сайхан хөгжжээ. Дэлхийн бусад орны адил дэд бүтцийн асуудлаа шийдэж байна. Гэхдээ дотоод сэтгэлийн хөгжлөе чухалчлах хэрэгтэй. Энэхүү сэтгэлээ хөгжүүлж байж дотоод сэтгэлийн амар амгаланг мэдрэх болно. Мөн эрдэм мэдлэг, боловсрол чухал юм. Дээрээс нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Залуус өөрийн гэсэн зорилготой байх нь чухал. Хийж, бүтээж чадна гэсэн сэтгэлтэй байвал амжилтад хүрнэ шүү дээ.

-Таны хойд дүр манай улсаас тодорсон тухай сайхан мэдээ сонстох боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний хойд дүрийг Монгол Улсаас тодорсон гэж ярьсан. Саяхан хамба Дамбадоржийн хойд дүр тодорсон. Үүнтэй андуурсан бололтой. Хятадууд үүнийг сонсоод багагүй сандарсан гэсэн шүү. Энэ бол хэн нэгний хий дэмий хэлсэн үг юм. Монголчууд өөрсдөө том толгойтой болохоор том цуурхал гарсан байна.

-Сүүлийн айлчлалаараа архиа бага ууж айргаа тааваараа уугаарай гэсэн сайхан сургаал айлдсан. Одоо сайхан сургаалаа хайрлаач.

-Ганцхан монголчууд архи уудаггүй. Энэ дэлхийн нийтийн сэдэв. Мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай хүн

Мөн архины хорыг сонин телевизээр сурталчлан таниулах нь ач холбогдолтой. Архи бол жигшмээр зүйл шүү. Архи эвтэй найрамдалтай байдлыг эвддэг гэдгийг анхаарах хэрэгтэй.Бурхан багшийн сургаалд “Намайг бодсон хүн архийг шүүдрийн усны төдий ч амсах хэрэггүй” хэмээн сургасан байдаг. Гол нь хүн өөрөө хичээж энэ муу үйлээс татгалзаж чадна. Өмнө нь хэлсэнчлэн Та бүхэн минь архи битгий уу. Үүний оронд цагаан идээгээ хэрэглээрэй гэж захья.

Бурхны шашныг мухар сүсгээр биш эрдэм мэдлэгийнх ,нь талаас нь сурах хэрэгтэй. Би үүнийг зөвхөн танай оронд биш бурхны сургаалтай олон оронд захиж байгаа.

Таныг бага байхад  гарын багшаар  Дилав хутагт Жамсранжав ажиллаж байсан гэж ярьдаг энэ үйл явдал үнэний хувьтай юу.

Дилав хутагт Жамсранжавыг алдартай хүн байсныг би мэднэ. Харин миний багш байгаагүй гэдгийг хэлмээр байна. Одоогийн Дилав хутагтыг бол сайн мэднэ шүү.

 

 
Өгөх нь авахаасаа илүү өлзийтэй

Өгөх нь авахаасаа илүү өлзийтэй хэмээн Монголчууд эрт дээр үеэс ярьсаар ирсэн. Эцэг эхийн хайр энэрлээс хол хөндий өссөн бяцхан үрс сэтгэлдээ эцэг эхийн хайр энэрлийг үгүйлсээр өсөж байна. Тэдэнд олон хэрэгцээтэй зүйлс бий, гэвч бодохоос цаашгүй...Эцэг эх нь байсан бол тэдэнд  дулаан үг үл дутаж, дулаан хувцасаар үл тасалдана.Хөөрхий үрс маань өвөл болж байхад зуны хувцастай гүйлдэх нь энэ үгийг өөрийн эрхгүй санагдуулж өр зүрхийг өвтгөнө. Монголын 100 гаруй ирээдүйн эзэд ийм байдлаар хорвоогийн бор тоосыг хөдөлгөж явна. Тэдний ээж аав хаана явна вэ! Зарим балчир үрсийн энд ирсэн шалтгааныг  багш нараас нь асуухад “Аав нь архи уугаад алга болсон, эх нь охиноо өсгөж чадахгүйн эрхэнд энд өгсөн, эх нь архичин болсон, хойд эцэгтээ цодуулдаг байсан” гэх бодохоос айдас хүрэм үгийг хэлж байлаа. Хорвоод хар бараан сүүдэр их байдаг хэдий ч харин энд ирсэн хүүхдүүд маань сайн багш нарын ачаар зөв хүмүүжин ирээдүйг өөдрөгөөр төсөөлөн амьдарч байна.

НЗД-ын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай төвд 2011 оны 11 сарын 5 өдрийн өглөөний 11 цагт ирэхэд хүүхдүүд маань биднийг угтаж, урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Бид алаг үрсийнхээ хэрэгцээг тэдний  санал дээр үндэслэсэн учраас  хүүхэд бүрт Чуба чубс чихэр, 6-8  насны 3 охинд барби хүүхэлдэй, 30 орчим 15-18 насны охидод өвлийн куртик, үлгэрийн ном, дэвтэр, хүүхдийн кино, шатар, тенисний хэрэглэл зэрэг олон арван барааг бэлэглэсэн юм.

asramjiin gazar1

Ийнхүү албан ёсны хөтөлбөр өндөрлөж бид тэдний нэг өдрийн амьдралтай танилцлаа. Хоёр давхрын  хөвгүүдийн тасгаар орлоо. Хөлбөмбөгийн баг болон алдартай дуучдын плакатыг өөрөөндөө шүтэн залжээ. Энэ дундаас дуучин Болдын плакат арай илүү зонхилно. Унтдаг ор нь муудсан гэж Б.Бадамханд, Б.Төгсжаргал багш  учирлалаа. Удахгүй интернэт оруулах бодолтой байгаа, ер нь хүүхдүүд маань сайн дуулгавартай шүү гэж багшийн хэлэх үг сэтгэлд нэг л дулаахан санагдана. Кордиорт биллярдын ширээ, хөлбөмбөгийн тоглоом байх нь тэдний хамгийн эрэлт хэрэгцээт тоглоом ажээ. Дээшээ охидын давхрыг сонирхолоо. Хөвгүүдээс арай илүү цэвэрхэн харагдана. Учир нь  охид хөвгүүдийн дунд  “Цэвэрч туулай” уралдаан явуулдаг учраас өрөө бүр цэвэрхэнээс цэвэрхэн байдаг юм.  Түрүүлсэн өрөөнд арай илүү тохижилт хийдэг учраас хүүхэд бүр энэ болзолыг биелүүлэхийн төлөө хичээдэг юм шүү гэж багш сэтгэл дүүрэн хэллээ. Цаашаа явж доод давхарын подволруу орж амьдрах ухааны сургалтын төвүүдээр зочиллоо. Гутал эсгэж байгаа багштай ярилцахад: Манай хүүхдүүд уран шүү, өөрсдөө гутлаа хийгээд өмсөнө, хэний ч өмнө нүүр улайлгахгүй явна шүү, гэж магтлаа. Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг ажиглахад мэргэжлийн оёдолчноос дутуугүй харагдах нь багшийн хэлснийг гэрчилнэ.

asramjiin gazar2

Үүнээс гадна  энд өөр нэг сонирхол татах зүйл бол Гандантэгчинлэн хийдээс бэлгэлсэн Монгол зан үйлийн гэр  байлаа. Хүүхдүүд гэр гэж чухам юу байх, доторх хэрэглэл, бурхан шүтээний талаар илүү сайн ойлголттой болжээ. Заримдаа болохгүй хүүхдүүдийг энэ гэрт оруулаад лам багшаар ном уншуулж сургааль айлдуулахад үгэнд сайн орж, сайн сурдаг гэж багш хэллээ. Ингээд дээшээ гарч номын сан, амьд байгалын кабинатыг сонирхон хуримын ордны хамт олны   тохижуулж өгсөн нэгэн өрөөгөөр орлоо.

asramjiin gazar3

Энд хүүхдүүд маань хааяа эргэн ирдэг эцэг эх, төрөл садантайгаа  уулздаг учир, уулзах халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн өгсөн нь энэ юм. Өрөөнд хүүхдүүдийн амьдралын талаар багштай ярилцан суутал өдрийн хоол идэх урилга ирлээ. Хөгжлийн хөтөч үрстэйгээ өдрийн зоог барьлаа. Бүгд “Тавтай сайхан хооллоорой” гэж хэлээд тухтай нь аргагүй хоолоо идэж байна. Хоол амттай байлаа. Гэвч ирээдүйн алаг үрсийн харц нэг л доогуур харагдана... Гэхдээ тэд нэг л өдөр амьдралын үнэнийг олж мэднэ. Бас харц дээгүүр эрхэмсэг Монголын ирээдүйн эзэд болно. Тун удахгүй...

Улс төр менежментийн академийн багш А.Санжмятав

 
“Сая доллартай Монгол залуу” лекц амжиллтай зохион байгуулагдлаа.

Улс төр менежментийн академиас санаачилан “Сая доллартай монгол залуу” хөгжлийн лекцийг Монголын хүүхдийн ордонд 2011 оны 10 сарын 29-нд буюу нийслэлийн өдөр амжилттай зохион байгууллаа.  Лекцийг Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяр уншсан бөгөөд Сая доллартай болох дараах есөн зарчмыг залуучуудад зааж өглөө. Энэ үеэр  оюутан залуучуудыг 2011 оны 11 сарын 1 өдөр болох “Үндэсний өгөх” өдрийн хүрээнд хандив өгөхийг уриалахад нийт 100.000 төгрөг цугларач сайн санааны үйлсэд зориулах болсон юм.

Сая доллартай болох есөн зарчим:

1. Мөрөөдөлдөө согтох

2. Хэтийн дүр зургийг сэтгэлдээ төсөөлөх

3. Амьдралыг өөдрөгөөр төсөөлөх

4. Юмыг сайн талаас нь харж унших

5. Тогтонг үзлээс ангижрах

6. Өөртөө алдаа гаргах эрх олгох, түүнээсээ суралцах

7. Ажлаа урлагийн бүтээл болгох

8. Эхнээсээ зөв байх

9. Бэрхшээлийн эгц урдаас сөрөх

 
7 хоногийн үзсэн мэдсэн мэдлэгийн тайлан

Нэргүй овогтой Мягмарбаяр би 2011 оын 07 р сарын 7нээс  улс төр менежментийн академийн 4н удаагийн сургалтанд суух хугацаандаа мэдсэн сурсан зүйл гэвэл.Өөрийгөө таньж мэдсэн,Монгол улсын шүүх болсон дэлхийн  шүүх ямар хэмжээнд байгаа мөн бусадтай харьцан шинэ санаа,цаашдаа яаж явах гэх мэт зүйлүүдийг сурлаа.Суралцах хугацаандаа багш нарын өгсөн даалгаварыг цаг тухайд нь биелүүлж ирсэн.Мөн энэ сургалтанд суусанаар би өөрийгөө хөгжүүлж шинэ анги хамт олонтой болж найзын хүрээгээ тэлсэн.мөн гүн ухаан гэж юу вэ?мөн хүний хүсэл мөрөөдөл мөн хүний төлөвшил гэж юу вэ?дэлхийн хамгийн чухал хүн гэж хэн бэ?мөн мөнгө гэж юу вэ?мөнгө ба бодлого,монгол хүн гэж ямар хүн байдаг,Чингис хааны хойд төрөл ирсэн талаар,мөнхийн диваажины төсөл гэж юу вэ?гэх мэтий талаар багахан мэдлэг мэдээлээ авсан.Монгол хүн мөнх тэнгэртэй яаж харьцах талаар хамгийн чухал мэдлэг байлаа.Би цаашид бүхийл хүч чадлаа дайчилж суралцах болно.

 

Н. Мягмарбаяр

 
«ЭхлэхӨмнөх1234ДараахиТөгсгөл»

Хуудас 4-с 1

Төгсөгчдийн сэтгэгдэл

сайнуу

Ханшийн мэдээ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр11
mod_vvisit_counterӨчигдөр21
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт121
mod_vvisit_counterЭнэ сард1100
mod_vvisit_counterНийт17461