| “Сая доллартай Монгол залуу” лекц амжиллтай зохион байгуулагдлаа. |
|
Улс төр менежментийн академиас санаачилан “Сая доллартай монгол залуу” хөгжлийн лекцийг Монголын хүүхдийн ордонд 2011 оны 10 сарын 29-нд буюу нийслэлийн өдөр амжилттай зохион байгууллаа. Лекцийг Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяр уншсан бөгөөд Сая доллартай болох дараах есөн зарчмыг залуучуудад зааж өглөө. Энэ үеэр оюутан залуучуудыг 2011 оны 11 сарын 1 өдөр болох “Үндэсний өгөх” өдрийн хүрээнд хандив өгөхийг уриалахад нийт 100.000 төгрөг цугларач сайн санааны үйлсэд зориулах болсон юм. Сая доллартай болох есөн зарчим: 1. Мөрөөдөлдөө согтох 2. Хэтийн дүр зургийг сэтгэлдээ төсөөлөх 3. Амьдралыг өөдрөгөөр төсөөлөх 4. Юмыг сайн талаас нь харж унших 5. Тогтонг үзлээс ангижрах 6. Өөртөө алдаа гаргах эрх олгох, түүнээсээ суралцах 7. Ажлаа урлагийн бүтээл болгох 8. Эхнээсээ зөв байх 9. Бэрхшээлийн эгц урдаас сөрөх |










