|
УЛС ТӨР МЕНЕЖМЕНТИЙН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ: Д.УЛАМБАЯР, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН: Н.МӨНХДЭЛГЭР УЛААНБААТАР ПАЛАС-Д “ТАНЫ МӨРӨӨДЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” ЛЕКЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ ҮЕЭЭР АЗТАЙ ТАВАН ҮЗЭГЧИЙГ АКАДЕМИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРУУЛНА. ЛЕКЦИЙН БИЛЕТИЙГ: УИД, III ХОРООЛЛЫН НОМИН СУПЕРМАРКЕТ, XI ХОРООЛЛЫН НОМИН ХАПЕРМАРКЕТ ГЭСЭН ГАЗРУУДААР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛСЭН БАЙНА. Зохион байгуулагч: УЛС ТӨР МЕНЕЖМЕНТИЙН АКАДЕМИ Лекцийн зорилго: Хүмүүс өөрийнхөө ажил амьдарлаа зөв залуурдан авч явахад шаардагдах мэдлэг, ур чадварын талаар маш цэгцтэй ойлголт өгөх, нийгэмд үүсэн бий болсон энэ их бухимдал, стресст аль болох бага автаж өөрийгөө авч гарах, эрүүл саруул байж эрч хүчтэйгээр ажиллах чадварыг өөртөө бий болгох, мөн амжилтанд хүрсэн хүмүүсийн арга туршлага, эрч хүчийг хүмүүст цутган өгөх. Хамрах хүрээ: Өөрчлөгдөж хөгжихийн төлөө тэмүүлж буй хэн бүхэн, бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс, залуучууд.
Лекц №1: ЧИНГИС ХААН БА УДИРДАХУЙН УХААН Монголчууд бид удирдах арга, үзэл санааны баялаг түүхтэй орон. Үүнийг орчин үеийн удирдахуйн шинжлэх ухааны дэвшилтэт талуудтай хэрхэн хослуулж ажилласанаар өөрийн ажил, бизнес, өрх гэрээ авч явах амжилтанд хүргэх, саад бэрхшээлийг даван туулах боломжийн талаар. Үүнд: - Өнгөрсөн ба ирээдүй - Удирдахуйн ухааны амжилтын үндэс - Эзэн ба зочин соёл Илтгэгч: Улс төр менежментийн академийн Удирдах зөвлөлийн гишүүн: Н.МӨНХДЭЛГЭР
Лекц №2: АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА Ажил хэрэг бүтэлгүйтэхэд 1. Бухимдал 2. Айдас, болгоомжлол 3. Хувь хүний өөрийн идэвхгүй байдал 4. Зорилгоо зөв тодорхойлж чадаагүй зэрэг хамгийн их нөлөөлсөн байдаг. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд хүн эхлээд бодол санаагаа удирдаж чаддаг байх, хүсэл тэмүүлэл мөрөөдөлтэй байж түүнийгээ хийж хэрэгжүүлж чадна гэсэн итгэл найдвартай байх, үүнд тус болох эрч хүч, сайн сайхан эрчим хүчээр өөрийгөө тэтгэн дэвжээдэг байх зэрэг олон зүйлийг мэдэж ойлгохыг өнөө цаг үе шаардаж байна. Үүнд: - Эрхэм зорилго, түүний хөдөлгөгч хүч - Мөнгийг бүтээгч бодол санаа - Хувь хүний нэр төрөө эрхэмлэх үзэл - Амжилтанд хүрэхэд далд ухамсараа ашиглах нь
Илтгэгч: Улс төр менежментийн академийн Захирал Д.УЛАМБАЯР
Бусад арга хэмжээ: Лекцийн үеэр “БИЗНЕС САНАА-ЭКСПО” үзэсгэлэн зохион байгуулагдана. Энд жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, танилцуулга, бизнес санал, бизнес төсөл, төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагуудын танилцуулга зэрэг шинэ санаа шинэ боломжийг эрэлхийлсэн үзэсгэлэн яармаг байх болно.
Хугацаа: 2010 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 14.00 цаг Болох газар: “UB палас” Харилцах утас 70116064, 98106064, 98096064 Web: http://www.UTMA.mn
Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэж юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэгчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хорвоо дэлхий өөрөө эрч хүчтэй зоригтой хүмүүст дуртай байдаг гэдэг. Та болон та бидний эргэн тойронд байгаа бүх хүмүүс өөрийн гэсэн ажилтай, мөнгөтэй, сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээхийг хүсэж мөрөөдөж яваа, түүнийхээ төлөө зүтгэж хөдөлмөрлөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Амьдрал хэмээх өчүүхэн зогсолтгүй, яаран тэмүүлэх энэхүү уралдаанд тэргүүлэгсэд нэг л зүйлийг маш сайн мэддэг байсан. Ийм ч учраас тэд нэр хүндтэй, баян чинээлэг, сайхан амьдарцгаадаг. Тийм хүмүүстэй хамт нэгэн тавцан дээр зогсох эрх, бас боломж хүн бүхэнд бий.
Энэ нууцыг бид ойлгосон. Таны өмнө одоо нээж өгье Тийм ээ. !!! “ТАНЫ МӨРӨӨДЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ” 2010 оны 04 сарын 25-ны өдрийн Ням гарагт 14 цагаас “UB палас”-т уулзая ХҮНДЭТГЭСЭН: УЛС ТӨР МЕНЕЖМЕНТИЙН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ: Д.УЛАМБАЯР
УЛС ТӨР МЕНЕЖМЕНТИЙН АКАДЕМИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН: Н.МӨНХДЭЛГЭР
|