99 залуугийн мөрөөдлийг биелүүлэх төслийн цаг явлаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалтын  өвөрмөц шинэлэг байдал,  төгсөгчдийн ажлын амжилтаараа сүүлийн үед хүмүүсийн талархалыг хүлээгээд байгаа Улс төр менежментийн академиас энэ зуныг юу хийж өнгөрөөнө хэмээн санааширч байгаа залуучууддаа зориулан “Шилдэг удирдагч”   зуны сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснээ зарлаж байна.

Хоёр сарын хугацаатай үргэлжлэх энэхүү сургалтанд хамрагдсан хүмүүс оюундаа эрдэм мэдлэг шинэ санаатай , сэтгэл зүрхэндээ эрч хүч урам зоригтой, кармандаа мөнгөтэй, цүнхэндээ дипломтой, энгэртээ  ромботой   ер нь л хамаг юмаа дүүргэж аваад зах зээл, амьдрал хэмээх хатуу ширүүн тулаанд иж бүрэн “зэвсэглэсэн амьтан”  ханцуйгаа шамлаад үзээд байхаас өөр ухрах замгүй болгох юм байхаа.

Тэгээд  энэ хугацаандаа хөдөө гадаа аялаж зугаалах, алжаал тайлах, бас хажуугаар нь өөрийн гэсэн ажил бизнестэй болж компани байгуулах ч боломж байгаа гэнэ. Нэр хүндтэй хүмүүстэй сэтгэл санаагаа хуваалцаж, бизнес инкубаторуудад “даруулан” өсөх ирээдүйтэй бизнесмен дэгдээхэй болон бойжихын  зэрэгцээ сайн төсөл бичвэл хөнгөлөлттэй зээл  тусламжинд ч хамрагдаж болох боломжийг нээж өгнө гэнэ. Суралцаж байгаа хүний өөрийн идэвхи чармайлт хүсэл мөрөөдлөөс шалтгаалан өөр олон олон боломж, бэлэг хадаг, хөнгөлөлт урамшуулал  байгаа гэдгээ ч тэд нуухгүй байна.  Бас нэг гайхалтай юм нь хүмүүс  сургууль соёлдоо  цугларч байгаа  халуун намраар хамгийн  гайхамшигтай хонхны баяр хийнэ гэж та бүхэн төсөөлөөд үз дээ.
Хөгжлийн үүдийг тогшсон энэхүү сургалт бизнесийн удирдлага, хүний нөөцийн удирдлагаар мэргэшүүлэх ба  зөвхөн 99 залуугийн   мөрөөдлийг хамтдаа бүтээнэ гэсэн уриатай, ийм зорилготой тул залуусаа та бүхэн амжиж бүртгүүлэн зуныг сайхан өнгөрүүлээрэй. Сургалт бол төлбөртэй гэхдээ  наантай цаантай юм бас бий.
6 сарын 21-нд эхлэх сургалтын цаг явлаа. Амжиж суугад хөгжлийг бүтээгээрэй.Таны мөрөөдлийг биелүүлэх утас 70116064, 98106064, 98086064 www.utma.mn 
Хаяг :Баруун 4 - зам  Гранд плаза 1407, 1408 тоот

 

 

Төгсөгчдийн сэтгэгдэл

сайнуу

Ханшийн мэдээ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр13
mod_vvisit_counterӨчигдөр21
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт123
mod_vvisit_counterЭнэ сард1102
mod_vvisit_counterНийт17464